"Харбины гэрээ"-г Хянан шалгах түр хороо байгуулахыг байнгын хороогоор дэмжлээ

.Graph
2025-12-09

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2025.12.09) хуралдаан Улсын Их Хурлын гишүүн Ц.Баатархүү, Р.Батболд, П.Батчимэг, Ж.Ганбаатар, П.Ганзориг, Ч.Лодойсамбуу, Г.Лувсанжамц, Б.Найдалаа, Г.Очирбат, Б.Пунсалмаа, Л.Соронзонболд, А.Ундраа, Б.Уянга, С.Цэнгүүн, Л.Энх-Амгалан нар хүрэлцэн ирснээр 51.6 хувийн ирцтэйгээр хуралдаан эхэлж, таван асуудал хэлэлцлээ.

Эхлээд Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа нарын 40 гишүүний 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

“Харбины гэрээ” гэж нэрлэгдээд байгаа Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрт тусгагдсан нүүрс худалдах, худалдан авах гэрээний дагуу нийлүүлэх нүүрсний хэмжээг 2025-2029 онд нийт 27 сая тонн, 2030 оноос эхлэн жилд 20 сая тонноос бууруулахгүй, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн уурхайн олборлолтын төлөвлөгөөтэй нийцүүлэн коксжих, сул коксжих, эрчим хүчний нүүрсийг зохимжит хувь харьцаагаар нийлүүлэх буюу зөвхөн нэг төрлийн нүүрсийг сорчлохгүй байх талаарх асуудлыг хянан шалгаж тогтоосноор манай улсын экспортын орлогыг оновчтой төлөвлөх боломжийг зөв тодорхойлох нь нэн чухал хэмээн гишүүд үзжээ.

Ингээд “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахыг санал хураалтад оролцсон гишүүдийн олонх буюу 64.7 хувь нь дэмжсэн байна.

 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe