Одоогоос 16 жилийн өмнө НҮБ-ын Ерөнхий Ассамблей жил бүрийн 12 дугаар сарын 9-ний өдрийг Авлигын эсрэг олон улсын өдөр хэмээн зарлан тунхагласан билээ. Авлигын эсрэг НҮБ-ын далбаан дор нэгдсэн улс орнууд энэ өдрийг угтан олон нийтийн дуу хоолойг сонсох, Авлигын эсрэг конвенцид тусгасан үүргүүдийг нийгэмд таниулах учиртай ажээ.
Авлигын шалтгааныг арилгах, үр нөлөөг бууруулах цогц арга хэмжээг тусгасан НҮБ-ын Конвенцийг дэлхий даяар авлигатай тэмцэх гол хэрэгсэл хэмээн үздэг юм.
Монгол Улс 2005 оны 10 дугаар сарын 27-ны өдөр НҮБ-ын Авлигын эсрэг Конвенцийг баталснаар үүнд нэгдэн орсон.
Ингэснээр манай улс авлигын эсрэг олон улсын үйл хэрэгт хөл нийлүүлэх болсон ба Авлигын эсрэг олон улсын өдрийг 19 дэх жилдээ тэмдэглэж байна. Манай улс энэ оны байдлаар авилгалын индексээр 180 улсаас 114 дугаарт жагсаж байна. Энэхүү индексийг тогтоохдоо найман эх сурвалжыг ашигласан бөгөөд манай улс 33 оноо авчээ.
Сэтгэгдэл үлдээх