Илон Маск “Twitter”-ийг (одоогийн X) 44 тэрбум доллароор өөрийн болгосныхоо дараа бүртгэл баталгаажуулсныг илтгэх цэнхэр тэмдэглэгээг сарын найман долларын төлбөртэй болгож байгаагаа 2023 онд мэдэгдэж байсан. Уг тэмдэглэгээг анх олонд танигдсан хаягуудыг жинхэнэ гэдгийг нь батлахад олгож ирсэн. Харин уг тэмдгийг төлбөр төлсөн хүн бүрд олгодог болсон нь тус платформ дээр ихээхэн өөрчлөлт орсон юм.
“European Commission” буюу Европын Холбооны гүйцэтгэх байгууллага энэ өөрчлөлтийн талаар хоёр жил гаруйн хугацаанд шалгалт хийсний эцэст тус өөрчлөлт хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн, зар сурталчилгаа явуулж буй хаягуудын ил тод байдал тодорхойгүй, мөн судлаачдад дата, өгөгдлүүдийг ил болгоогүй зэрэгт буруутгаж, 105 сая фунт стерлинг буюу 140 сая ам.доллароор торголоо.
Энэхүү шийдвэрийн дараа Илон Маск Европын холбооны тус байгууллагыг X платформ дээр зар сурталчилгаа явуулах эрхийг хязгаарлалаа.
Сэтгэгдэл үлдээх