ОХУ-ын Ерөнхийлөгч Владимер Путин "India Today"-д өгсөн ярилцлагынхаа үеэр Украин Донбассын газар нутгийг бүрэн чөлөөлж, цэргээ татахгүй бол хүчээр авна гэдгээ мэдэгдэж, эс тэгвээс дайныг зогсоох ямар ч боломжгүй хэмээн анхаарууллаа.
Харин Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский үүнийг эсэргүүцсээр байна. Мягмар гарагт Москвад болсон хэлэлцээний дараа Трамп энхийн төлөвлөгөөний талаар хэлэлцэж буй хэлэлцээчид болон ОХУ-ын удирдагч дайныг дуусгахыг хүсэж байна гэж итгэж буйгаа мэдэгдсэний дараа Путин ийнхүү тайлбар хийсэн юм.
Мөн Украин ОХУ-ыг гал зогсоох хэлэлцээрийг саатуулж байна гэж удаа дараа буруутгаж, тэд Украины газар нутгийг бүрэн эзлэхийг зэхэж байна хэмээн үзэж байгаа аж.
Донбасс нь Украины зүүн хэсэгт байрладаг түүхэн-географийн бүс нутаг юм. ЗХУ-ын үед нүүрс олборлолт, металлург, хүнд үйлдвэрээр маш их хөгжсөн бөгөөд Украины хамгийн том аж үйлдвэрийн төвүүдийн нэг байсан.
ОХУ 2022 оны эхээр Украинд бүрэн хэмжээний довтолгоо хийж эхэлсэн бөгөөд одоогоор тэд Украины газар нутгийн 20 орчим хувийг хяналтдаа авсан байна.
Сэтгэгдэл үлдээх