УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы 2025.12.04-ний өдрийн нэгдсэн хуралдаан гишүүдийн 51.6 хувийн ирцтэйгээр эхэлж, гурван асуудал хэлэлцлээ.
УИХ-ын дарга Н.Учрал хуулийн төслүүдийг холбогдох Байнгын хороодод хуваарилсныг танилцуулав. Үүнд:
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн талаарх хуулийн нэмэлт, өөрчлөлт
Үндэсний их баяр наадмын тухай хуулийн нэмэлт
Мөн Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улс–Евро Азийн эдийн засгийн холбоо хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хуваариллаа.
УИХ-ын даргын 2024–2025 онд гарсан 20 орчим захирамжийг хүчингүй болгосон талаар танилцуулсан.
Үргэлжлүүлэн Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Уг төсөлд Байнгын хорооны хэлэлцүүлгээс дараах саналуудыг гаргажээ.
Нөхөн төлбөрийг урьдчилан нэг удаа олгож болох зохицуулалт оруулах
Босго үзүүлэлтүүдийг шинэчлэн тогтоох (нэгдүгээр босго — 5%, хоёрдугаар босго — 30%)
Босгыг Засгийн газар ±1–5 хувиар өөрчлөх боломжтой байх
Хуралдаанд оролцсон гишүүд малчдын нөхцөл байдал, даатгалын үр ашиг, хохирол барагдуулалт, сайн дурын эсэх зэрэг асуудлаар байр сууриа илэрхийлж асуулт асуув.
Албан журмын даатгал болох эсэх?
Ажлын хэсэг:
“Албан журмын даатгал болгох шаардлагагүй”
Малчинд хөнгөлөлттэй зээл, тусламж авахын тулд “даатгалд хамрагдсан байх” нөхцөлийг Засгийн газарт өгч буй саналыг судалж байгаа
Үндсэн тоон мэдээлэл:
2006–2014: Дэлхийн банкны санхүүжилттэй төсөл
2014 оноос: Бие даасан хуультай
2015–2024: 290 мянга орчим малчин өрх, 62 сая толгой мал даатгуулсан
Олгосон нөхөн төлбөр: 26.1 тэрбум төгрөг
2023–2024 оны зудын хохирол: 1.6 их наяд төгрөг. Даатгалаас 16.8 тэрбум төгрөгийг 22 мянган өрхөд олгожээ.
Хэлэлцүүлгийн дараа Байнгын хорооноос ирүүлсэн зарчмын зөрүүтэй зургаан саналын томьёоллоор санал хураалт явуулахаар байсан ч хойшлуулсан байна.
Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэх эсэх хэлэлцүүлэг хийв
Хуралдаанаар үргэлжлүүлэн Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон дагалдах төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг авч хэлэлцэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг сайд С.Бямбацогт танилцуулав.
Хуулийн шинэчилсэн найруулгад туссан гол өөрчлөлтүүд:
Хүүхдийн эрхийг хамгаалах
Гэрлэлт цуцлах үед хүүхдийн тэтгэлэг, уулзалт, асрамжийн асуудлыг заавал хамтад нь шийддэг байх
Хүүхдийн тэтгэлгийн хэмжээ:
→ Амьжиргааны доод түвшнээс бус тэтгэлэг төлөгчийн орлого + хүүхдийн хэрэгцээ-д үндэслэнэ
18–21 насны оюутан болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд нас харгалзахгүй тэтгэлэг олгоно
Эд хөрөнгийн асуудал, гэрлэлтийн гэрээ
Гэрлэлтийн гэрээг шинэчлэн нарийвчлах
Гэрлэлтгүй ч тав хүртэл жил хамтран амьдарсан, хамтын хөрөнгө бий болгосон тохиолдолд → эд хөрөнгийг гэрлэгчид шиг хуваах боломж нээнэ
Гэр бүлээс гадуурх харилцаа
Буруутай гэрлэгчээс сэтгэл санааны хохирол нэхэмжлэх боломж
Хүүхэд нь буруутай эцэг/эхээ тэжээн тэтгэх үүрэггүй байх зохицуулалт
Хүйсийн өөрчлөлт ба өөр нөхцөл
Хүйс солиулах нь гэрлэлт дуусгавар болох үндэслэл
Тээгч эх болон үр суулгах технологийн зохицуулалтыг нарийвчлав
Үрчлэлтийн асуудлыг шүүх шийдвэрлэх болгож олон улсын жишигт нийцүүлэв
Уг хуулийн төсөлтэй уялдуулан Иргэний хууль болон бусад 10 хуулийн төслийг давхар өргөн мэдүүлжээ.
Хууль зүйн байнгын хорооноос төсөл үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх боломжтой гэж олонхоор дэмжсэн байна.
Сэтгэгдэл үлдээх