Хэнтий аймгийн хийдийн суурин дахь өвлийн дүнзэн байшинд энэ сарын хоёрны өдөр буюу мягмар гарагийн өглөө гал гарч, дотор байсан 16 настай хүү Б.Сүхбат 11 настай охин дүүгээ галаас авраад өөрөө гарч чадалгүй бурхан болсон харамсалтай хэрэг гарсан.
Галаас амьд үлдсэн 11 настай Б.Амин-Эрдэнэ охин 90 хувийн түлэгдэлтэй буюу бүх бие нь түлэгдсэн бөгөөд нэн яаралтай Улаанбаатар хот руу эмчилгээнд явах шаардлагатай болсноор ар гэрийн зүгээс ард түмнээс хандив өгөхийг хүссэн юм.
Энэхүү үйл явдлаас хойш 24 цагийн дараа 152 сая төгрөг цугласнаар хандивын аянаа зогсоолоо. Б.Амин-Эрдэнэ охин өнөөдөр буюу пүрэв гарагийн өглөө Улаанбаатар хотод ирж, эмчилгээндээ оржээ.
Сэтгэгдэл үлдээх