АНУ-ын Ардчилсан намын гишүүд Жеффри Эпштейны хувийн арлын зургуудыг дэлгэлээ

.Graph
2025-12-04

АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын Ардчилсан намын гишүүд Жеффри Эпштейны урьд өмнө ил гарж байгаагүй хувийн арлын зургууд болон бичлэгийг олон нийтэд цацлаа. Бэлгийн мөлжлөгийн гэмт хэрэгтэн Жеффри Эпштейн Виржинийн жижиг арал дээр хувийн хоёр орд харштай байсан бөгөөд үүний нэг нь энэ юм.

Гэрэл зураг болон видео бичлэгт арлууд дахь байшингийн хэд хэдэн унтлагын өрөө, хананд эрэгтэй хүний царайтай маскууд болон нэрсийн жагсаалттай утас зэргийг харуулжээ.

Түүний гэмт хэргээс амьд үлдсэн хохирогчид нэгэн ярилцлагатаа 1988 онд худалдагдаж, тус аралд бэлгийн хүчирхийлэлд өртснөө ярьж байсан. Тиймээс ил болсон аралд тэрээр гэмт хэргүүдээ үйлдэж байж болзошгүй тул сэжиг бүхий зургууд олныг цочроож байна.

Мөн Эпштейн, Максвелл хоёрын Пап лам II Иоанн Павел уулзаж байгаа зураг ил болжээ.

Жеффри Эпштейн бол улс төрчид болон бизнесменүүдтэй холбоо, сүлбээ ихтэй гэдгээрээ алдартай чинээлэг нэгэн юм. Анх 2008 онд 14 настай охин хүчирхийлсэн хэргээр 18 жилийн хорих ял сонссон ч мултарч чадсан. Түүнээс хойш 11 жилийн дараа буюу 2019 онд насанд хүрээгүй охидын биеийг үнэлүүлсэн хэргээр баривчлагдсан хэдий ч шүүх хурал болохоос өмнө нас барсан байдаг. Шинжээчдийн дүгнэлтээр Эпштейн амиа егүүтгэсэн нь батлагдсан. 

АНУ-ын зарим эрх баригчид Трампыг Эпштейний гэмт хэргүүдэд холбоотой гэж буруутгасаар ирсэн. Харин түүний намынхан үүнийг Трампын нэр хүндийг унагаах хуурамч яриа хэмээн өмгөөлсөөр байгаа. Трампын хувьд Эйнштэнтэй эртний найзууд байсан бөгөөд өөртэй нь холбоод буй хэргийн талаар өдийг хүртэл үгүйсгэсээр ирсэн. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe