Кино найруулагч Сэм Левинсоны бүтээл “Euphoria” цуврал 2019 оны зургаадугаар сард нээлтээ хийснээс хойш үзэгчдийг байлдан дагуулж чадсан.
HBO-ийн гаргасан энэхүү алдарт цувралын гуравдугаар бүлэг ирэх 2026 оны хавар буюу дөрөвдүгээр сард албан ёсоор нээх болсноо зарлалаа.
“Euphoria”-ийн гуравдугаар улирлын үйл явдлын тухай нарийн ширийн зүйлс нууц хэвээр байгаа ч шүтэн бишрэгчдийн хүлээлтэд дүрүүдийн үймээн самуунтай амьдралыг үргэлжлүүлэн харна гэсэн хүлээлттэй байгаа аж.
Цувралын гуравдугаар ангид дээр дурдсан жүжигчид бүгд эргэн ирэх магадлалтай байгаагаас гадна Испани улсын дуучин Розалия болон жүжигчин Шарон Стоун зэрэг алдартнууд шинэ дүр бүтээхээр болсон билээ.
Сэтгэгдэл үлдээх