“Silk Way Star” олон улсын уралдаанд хилийн чанадаас санал өгөх боломжтой

Ц.Чимэдцэеэ
2025-11-21

Астана хотноо зохион байгуулагдаж буй “Silk Way Star” олон улсын дуучдын уралдааны сүүлийн шатанд Монголоос дуучин Ч.Мишээл шалгарсан.

Сүүлийн шат маргааш Казахстаны цагаар 20:00 (Монголын цагаар 23:00) эхлэх бөгөөд Монголын UBS телевиз шууд дамжуулна.

Улс орнууд өөрийн оролцогчдоо санал өгөх боломжгүй байдлаар тохируулсан тул манай оролцогч дэлхийн өнцөг булан дахь үзэгчдээс санал авах зарчимтай.

Иймд хилийн чанадаас монгол оролцогчоо дэмжин санал өгөх боломжтой юм байна. Санал өгөх холбоос: silkwaystar.org/kk

Финалын шатанд манай оролцогч “Монгол” нэртэй шинэ уран бүтээлээ толилуулна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe