Анх 1952 онд АНУ-д зохион байгуулагдаж эхэлсэн эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг шалгаруулах “Miss Universe” бол өдийг хүртэл хамгийн удаан үргэлжилж буй миссийн тэмцээн юм.
74 дэх удаагийн “Miss Universe 2025” Тайланд улсад болж байгаа билээ.
Тус тэмцээний тэргүүн байранд Мексик улсын мисс Фатима Бош шалгарч, титмийн эзэн боллоо. Харин Тайланд улсын мисс дэд байранд оржээ.
Тайланд улс энэхүү тэмцээнийг эх орондоо дөрөв дэх жилдээ зохион байгуулж байна. Тэмцээний арга хэмжээг тус улсын хэвлэл мэдээллийн салбарт нэр, нөлөө бүхий Нават Исараграсилийн “Miss Grand International” компани зохион байгуулсан.
Энэ сарын эхээр болсон тэмцээний уулзалтын үеэр Нават Мексик улсын мисстэй зүй бус харьцаж буй бичлэг олны дургүйцлийг хүргэсэн юм. Энэ үйл явдлын дараа “Miss Universe Organization”-с түүний тэмцээн зохион байгуулах зарим оролцоог хассан байна.
Нават Исараграсил олон нийтийн өмнө уучлал гуйсан хэдий ч тэмцээнийг удирдан явуулахаар олон улсын удирдах ажилтнуудаас бүрдсэн төлөөлөгчид ирснээр ийнхүү ялагч тодорлоо.
Сэтгэгдэл үлдээх