Сонгуулийн тухай хуулийн суудал хуваарилах шаардлага Үндсэн хууль зөрчөөгүй гэв

Ц.Чимэдцэеэ
2025-11-20

Үндсэн хуулийн цэцийн өчигдрийн Дунд суудлын хуралдаанаар УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн холбогдох заалтууд Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэж, ардчиллын зарчим, тэгш байдал, иргэдийн сонгох, сонгогдох эрх, холимог тогтолцооны шаардлагыг зөрчөөгүй хэмээн шийдвэрлэлээ.

Улмаар Сонгуулийн тухай хуулийн хувь тэнцүүлсэн суудал хуваарилах одоогийн механизм хүчин төгөлдөр хэвээр үлдлээ.

Уг хуулийн 74.2, 74.3 дахь заалтуудад туссан нам, эвслийн 4–7 хувийн босго, саналын хувийг дахин тооцох, 48 суудлыг их үлдэгдлийн аргаар хуваарилах журам зэрэг зохицуулалтууд Үндсэн хууль зөрчсөн хэмээн иргэн Ламжав гуай өргөдөл гаргаж байжээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe