МАН-ын Удирдах Зөвлөл дэргэдээ 7 бодлогын хороо ажиллуулна

.Graph
2025-11-20

МАН 2024 оны ээлжит сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн биелэлтийг хангах, XXXI Их хуралд намын дарга Н.Учралын танилцуулсан “Гишүүн төвтэй нам 4-Е стратеги”-ийг хэрэгжүүлэх зорилгоор 7 бодлогын хороо байгуулжээ.  

Тус намын Удирдах Зөвлөлийн өнөөдрийн хурлаас:

  1. “Гишүүн төвтэй нам 4-Е стратеги”-ийг хөгжүүлэх бодлогын хороо /Хорооны дарга: УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл/
  2. Хүний хөгжил, боловсрол, шинжлэх ухааны бодлогын хороо /Хорооны дарга: УИХ-ын гишүүн Ж.Галбадрах/
  3. Дэд бүтэц, хөгжлийн төслүүдийн бодлогын хороо /Хорооны дарга: УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц/
  4. Хот байгуулалтын бодлогын хороо /Хорооны дарга: УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан/
  5. Банк, санхүү, хөрөнгийн зах зээлийн бодлогын хороо /Хорооны дарга: УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин/
  6. Төрийн бүтээмж, засаглалын шинэчлэлийн бодлогын хороо /Хорооны дарга: УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир/
  7. Хөдөөгийн хөгжлийн бодлогын хороо /Хорооны дарга: УИХ-ын гишүүн Ц.Идэрбат/ байгуулахаар шийдвэрлэжээ.  

МАН цаашид бодлогын тинк танк загварыг хөгжүүлэх үүднээс "Стратеги Академи"-ийг шинэчлэн, Бодлогын хороодын уялдааг хангаж ажиллах юм байна. Ингэснээр УИХ, Засгийн газрын түвшинд хэлэлцэх асуудлуудыг өмнө нь тал бүрээс нь урьдчилан судалгаа, шинжилгээний томоохон хэлэлцүүлэг өрнүүлдэг тогтолцоо бий болно гэж үзжээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe