АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Эпштейний хэрэгтэй холбоотой юу

Д.Халиунаа
2025-11-19

Хэдхэн хоногийн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Бүгд найрамдах намынхандаа хандан Эпштейний файлыг ил болгоход саналаа өгөхийг уриалсан.

Харин өнөөдөр буюу лхагва гарагт Конгресоос энэхүү файлыг задлах хуулийн төслийг амжилттай баталлаа.

Конгересын хоёр танхим Хууль зүйн яаманд  хандан бэлгийн мөлжлөгийн гэмт хэрэгтэн Жеффри Эпштейнтэй холбоотой хэргийн материалуудыг ил болгох саналыг хүргүүллээ. Төлөөлөгчдийн танхимын олонхын саналаар буюу 427-1 харьцаагаар уг төслийг баталжээ. Харин хоёр танхимын нэг болох Сенатын шийдвэр удах магадлалтай гэж бодож байсан бол тэд богино хугацаанд хуулийг дэмжжээ. Харин одоо ном журмын дагуу Ерөнхийлөгч Трамп гарын үсэг зурснаар хууль албан ёсоор батлагдах аж. 

Эпштейн файл гэж юу вэ

Эпштейний файл гэдэг нь санхүүч мэргэжилтэй Жеффри Эпштейний удаан хугацааны турш үргэлжилсэн гэмт хэргийн талаарх хувийн, шүүхийн болон мөрдөн байцаалтын үеийн нотлох баримтуудыг хэлдэг.

Холбоотой баримтуудад насанд хүрээгүй хүүхдийн бэлгийн дарамт, хүний наймааны гэмт хэрэг, бэлгийн мөлжлөг зэрэг хэргийн дүрс бичлэг, зураг, материалууд ордог. Мөн тухайн хэргүүдэд оролцсон байх магадлалтай нэр нөлөө бүхий алдартнуудын нэрс уг файлд хадгалагддаг.

Жеффри Эпштейн бол улс төрчид болон бизнесменүүдтэй холбоо, сүлбээ ихтэй гэдгээрээ алдартай чинээлэг нэгэн юм. Анх 2008 онд 14 настай охин хүчирхийлсэн хэргээр 18 жилийн хорих ял сонссон ч мултарч чадсан. Түүнээс хойш 11 жилийн дараа буюу 2019 онд насанд хүрээгүй охидын биеийг үнэлүүлсэн хэргээр баривчлагдсан хэдий ч шүүх хурал болохоос өмнө нас барсан байдаг.

Шинжээчдийн дүгнэлтээр Эпштейн амиа егүүтгэсэн нь батлагдсан.

Эдгээр хоёр эрүүгийн мөрдөн байцаалтын явцад хохирогч, гэрч нартай хийсэн ярилцлагын бичлэг, хураан авсан эд зүйлс зэрэг асар их баримт бичгийг цуглуулж чадсан. Одоогоор түүний хэрэгтэй холбоотой нийт 20 мянга гаруй  шинэ баримтыг дэлгээд байна. 

Эйпштений файлууд Ерөнхийлөгч Дональд Трампыг сандаргасан уу

Илон Маск Трамптай зөрчилдөх үеэрээ жагсаалтад Ерөнхийлөгч Дональд Трампын нэр байдаг хэмээн илчилж байсан удаатай. Мөн АНУ-ын зарим эрх баригчид Трампыг Эпштейний холбогдсон гэмт хэргүүдэд холбоотой гэж буруутгасаар ирсэн. Харин түүний намынхан үүнийг Трампын нэр хүндийг унагаах хуурамч яриа хэмээн өмгөөлсөөр байгаа.

Трампын хувьд Эйнштэнтэй эртний найзууд байсан бөгөөд өөртэй нь холбоод буй хэргийн талаар өдийг хүртэл үгүйсгэсээр ирсэн.

Харин тэрээр Жеффри Эпштейнтэй эртний найзууд байсан хэдий ч 2000 оны эхээр түүнтэй холбоогоо тасалсан хэмээн мэдэгдэж байсан. 2002 онд Трамп Эпштейнийг гайхалтай залуу гэж тодорхойлж байжээ. Мөн Эпштейн хожим нь "Би 10 жилийн турш Дональдын хамгийн дотнын найз байсан" гээ хэлжээ.

Өнгөрсөн долоо хоногт Төлөөлөгчдийн танхимын Хяналтын хороо Эпштейн болон тухайн үед эхнэр нь байсан Гислейн Максвелл хоёрын захидлыг дэлгэсэн. 2011 онд бичигдсэн уг захидалд Эпштейн эхнэртээ “Хуцаагүй нохой бол Трамп гэдгийг чи ойлгох хэрэгтэй. Хохирогч түүнтэй хамт миний байшинд хэдэн цагийг өнгөрөөсөн” хэмээн бичжээ. 

Хэдийгээр Трамп эдгээр хэрэгт оролцсон гэх нотлох баримт байхгүй ч тэдний удаан хугацааны нөхөрлөл түүнийг энэ сэдвийн гол тоглогч болгож байна.   

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe