Жил бүрийн 11-р сарын 19-ны өдрийг “Олон улсын эрчүүдийн эрхийг хамгаалах” өдөр гэж тодорхойлсон байдаг. Хөвгүүд, эрчүүдийн эрхийг хамгаалах, насанд хүрээгүй хөвгүүдийн бэлгийн хүчирхийллийг таслан зогсоох, эрчүүдийн эрхийн төлөөх байгууллагуудыг нэмэгдүүлэх зорилготойгоор уг өдрийг анх 1992 оны хоёрдугаар сарын наймны өдрөөс АНУ-д тэмдэглэж эхэлжээ.
Харин 1999 оноос эхлэн НҮБ хүлээн зөвшөөрснөөр олон улсын эрчүүдийн өдөр болгосон.
Мөн эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, гэр бүл-нийгэм дэх үүрэг, эерэг үлгэр жишээг онцолж, хөвгүүдийн төлөвшил боловсролыг дэмжих зорилготой юм.
Олон улсын эрчүүдийн өдөр нь жил бүр өөр өөр сэдэвтэй байдаг бол энэ жил “Эрчүүд, хөвгүүдийг дэмжих” уриан доор тохиож байна.
Сэтгэгдэл үлдээх