Анх 1981 онд “Endless Love” киногоор гараагаа эхэлсэн АНУ-ын жүжигчин Том Круз кино, урлагийн салбарт 45 жил зүтгэснийхээ эцэст ийнхүү анх удаа Оскарын шагнал хүртлээ.
Шагналыг ням гарагт жил бүр зохион байгуулагддаг “Governors Awards” ёслолын үеэр гардуулжээ.
Өдгөө 63 настай Том Круз Оскарт нийтдээ дөрвөн удаа нэр дэвжиж байжээ. Түүнтэй хамт дуучин Долли Партон, бүжиг дэглээч Дебби Аллен, продюсер Винн Томас нар тус тус шагнал хүртжээ.
Тэрбээр шагнал хүртэх үеэрээ “Кино урлаг намайг дэлхий дахинд таниуллаа. Бид хаанаас ирсэн нь хамаагүй театрт хамтдаа инээж, хамтдаа мэдэрч, хамтдаа итгэж, хамтдаа мөрөөддөг. Энэ бол урлагийн бидэнд өгч буй бэлэг юм” хэмээн талархлын үгээ хэлжээ.
Сэтгэгдэл үлдээх