Шатахууны нөөц хэвийн байгаа ч түгээхдээ хугацаа алдсанаас шатахууны хомсдол үүсжээ

.Graph
2025-11-18

Арав гаруй хоногийн өмнө орон даяар шатахууны хомсдол үүсэж, ШТС дагаж дугаарласан иргэд бухимдлаа илэрхийлж байлаа. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням тухайн үед шатахуун эрчимтэй нийлүүлж эхэлсэн тухай мэдээлснээр асуудал намжсан.

Тэгвэл өчигдрөөс дахин зарим ШТС-ууд хязгаартай шатахуун олгожээ. Энэ талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам шатахуун хэвийн нийлүүлж байна хэмээн нөхцөл байдлаа тайлбарлалаа.

Мөн шатахуун түгээхэд гол асуудал үүссэнээс хязгаарлах болсон талаар тайлбарлалаа. Одоогоор Монгол Улс нөөцийнхөө гуравны хоёрыг бүрдүүлсэн байна.

Ирсэн шатахуунаа орон нутаг болон хотын ШТС-уудад түгээх гэсэн ч ням гараг амралтын өдөр таарч, даваа гарагаас түгээх гэтэл өдрийн цагаар тэсэрч дэлбэрэх аюултай ачаа тээвэрлэх боломжгүй учраас шөнийн цагаар түгээж эхэлсэн. Иймд түр хугацаанд доголдол үүссэн аж.

Өнөөдрөөс Улаанбаатар хотын ШТС-ууд хэвийн олгож эхэлнэ. Харин орон нутаг руу түгээхээр гарсан ба удахгүй нөхцөл байдал сайжирна гэдгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв мэдэгдлээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe