Бангладешийн нийслэл Дхакагийн шүүх өчигдөр Ерөнхий сайд асан Шейх Хасинад цаазаар авах ял оноолоо. Учир нь өнгөрсөн жилийн долдугаар сард тус улсад түүний засгийн эрхийг унагаах оюутнуудын хүчтэй эсэргүүцэл болсон юм. Харин Бангладешийн төрийн эрхийг 15 жил тасралтгүй барьсан Шейх Хасина хүч хэрэглэн жагсаалыг дарах гэсэн нь олон хүнийг үхэлд хүргэжээ. Жагсаалыг дарахын тулд цагдаа нар галт зэвсэг ашигласан юм.
78 настай түүнийг хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэмээн үзэж байна.
НҮБ-ын мэдээлснээр жагсаалын үеэр 1,400 хүн нас баржээ. Энэ нь 1971 оны тусгаар тогтнолын дайнаас хойш Бангладешт үйлдэгдсэн хамгийн аймшигтай хүчирхийлэл байв.
Шейх Хасина жагсаалын үеэр наймдугаар сард Энэтхэг улс руу зугтсан юм. Тэрээр шүүхийн шийдвэрийн дараа өөрийгөө буруугүй хэмээн таван хуудас мэдэгдэл нийтэлж, шүүхтэй нүүр тулахаас айхгүй байгаагаа мэдэгдлээ.
Сэтгэгдэл үлдээх
Өө аймар2
Эрдэнэбат
Дэмжих үү?
0 0