ХХБ-ны хувийн орон сууц худалдан авах, барих зээлийн нөхцөл сайжирлаа

.Graph
2025-11-17

Худалдаа, хөгжлийн банк (ХХБ) харилцагчдынхаа хэрэгцээнд нийцүүлэн хувийн орон сууцны зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ шинэчилж, илүү уян хатан, хүртээмжтэй болголоо.

Өмнө нь зөвхөн дэд бүтцээ бүрэн шийдсэн орон сууц худалдан авах, барихдаа зориулж зээл авах боломжтой байсан. Тэгвэл одоо дэд бүтэц шийдээгүй хувийн орон сууцыг ч зээлээр авах боломжтой юм.

Зээлийн шинэчилсэн нөхцөл:

1. Дэд бүтэц шийдсэн хувийн орон сууцны зээл

  • Зээлийн хэмжээ: 1,000,000,000 ₮ хүртэл
  • Хугацаа: 240 сар хүртэл
  • Урьдчилгаа төлбөр: 20–40%
  • Хүүгийн хувь: 17.4% – 19.2%

2. Дэд бүтэц шийдээгүй хувийн орон сууцны зээл

  • Зээлийн хэмжээ: 150,000,000 ₮ хүртэл
  • Хугацаа: 120 сар хүртэл
  • Урьдчилгаа төлбөр: 30% ба түүнээс дээш
  • Хүүгийн хувь: 19.2%

Харилцагч та дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж  эсвэл өөрт ойр байрлах салбарт хандаарай. ХХБ нь зах зээлийн эрэлт, харилцагчдын хэрэгцээнд нийцүүлэн зээлийн нөхцөлөө тасралтгүй сайжруулсаар байна.  

ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД ХАМТДАА

ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe