Домог болон хайрлагдсан Б.Ренчин

Д.Халиунаа
2025-11-14

Монгол Улсын Төрийн шагналт, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, академич, соён гэгээрүүлэгч, билгүүн номч Бямбын Ренчиний мэндэлсэн 120 жилийн ой энэ онд тохиож байна. Тус ойд зориулж түүний бүтээлүүдээс сорчлон дахин хэвлэхээр болсон юм.

Билгүүн номч Б.Ринчен одоогоос 100 жилийн өмнө буюу 1905 оны 11 сарын 21-нд өнөөгийн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын "Булсарай" хэмээх газар Б.Раднаажавын ууган хүү болон мэндэлжээ. Түүний бүтэн нэр нь Б.Ренчиндорж бөгөөд өвөг аавынхаа нэрээн Бямба хэмээн овоглосон. Түүний эцэг Еншөөбү Будын Раднаажав нь тухайн үеийн нэрт сэхээтэн, хэд хэдэн орны хэл мэддэг хүн байсан бол эх нь Цогт тайжийн удмын Боржигон овогт Самдангийн Дулам байсан юм.

Ринчен 7 настайдаа Билигсайхан хэмээх хүнд шавь орж монгол, манж бичиг заалган сурч эхэлжээ. Үүнээс хойш  амьдралынхаа турш эрдмийн их үйлсэд шамдан суралцаж, тухайн үеийн олон сургууль, академийг амжилттай сурч, дүүргэжээ.

Б.Ринчен бол асар өргөн боловсролтой эрдэмтэн, авьяас билигт зохиолчоос гадна шударга бус явдалтай үл эвлэрэгч, үндэсний хэл соёлоо дээдлэгч, эгэл жирийн хүмүүст элгэмсүү, дарга сайд нарын хоцрогдол, хуудуутай явдлыг ёжтой оноч үгээрээ тууштай шүүмжлэгч нэгэн байв. Мөн орос, чех, польш, франц, англи, эсперанто, герман хэлийг гаргууд эзэмшиж, бүхий л амьдралаа хэл бичиг, эрдэм шинжилгээ, орчуулга, ном зохиолын ажилд зориулсан юм.

Түүнийг хувьсгалын эсэргүү, японы тагнуул, социалист монголын хөгжлийг үгүйсгэгч, Монгол Оросын найрамдлыг хялайн үзэгч гэх мэтээр  хэлмэгдүүлсэн байдаг. Тэрбээр, 1937 онд цаазаар авах ял сонссон ч орос хэлийг сайтар эзэмшсэн байсны ачаар цаазын ял нь 10 жилийн хорих ялаар өөрчилж байсан.

Бичгийн их хүмүүн Б.Ринчен 1977 онд таалал төгссөн бөгөөд 2005 онд түүний мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан дурсгалын хөшөөг Улсын төв номын сангийн өмнөх талбайд босгосон байдаг.

Б.Ренчин абугайн “үгийн шид”

  • Ном хүнийг ухаанд хөтөлнө, ухаан хүнийг хүмүүнлэгт хөтөлнө
  • Хаяанаасаа холдож үзээгүй хүний бодол босгоо давдаггүй
  • Ядуу бага улсад ямбатан олширвол аюултай. Хүн олонтой хотод хөсөг олширвол аюултай. Агаар ядаж угаар болно шүү
  • Эзнийхээ цагаан сүүтэй хөхөж өссөн энэ хэл өөрөө амь юм. Бусад хэл эрдэм сурч, нүд нээхэд хэрэгтэй жигүүр юм.
  • Мөнгөжих тусам хувцаслалт даруусна, мэдлэгжих тусам хэрэглээ даруусна, ухаажих тусам зан даруусна. Энэ хорвоог орхихын цагт юутай байсныг чинь биш, хэн байсныг чинь дурсана.
  • Чи л өөрийгөө мэдэж байвал өөрийгөө мэдэхгүй хүмүүс чамайг юу гэж ярихыг бүү тоо

 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe