“Keeping Up with the Kardashians” шоугаараа олонд танигдсан Кардашианы гэр бүлийн том эгч, бизнесмен Ким Кардашиан хэдийнээ дэлхий дахинаа өөрийгөө таниулаад амжсан нэгэн билээ.
Түүний 2019 онд байгуулсан “Skims” нэртэй биеийн галбирыг тодотгосон хувцасны брэнд зургаан жилийн дотор таван тэрбум ам.долларын үнэлгээтэй боллоо.
Тус брэнд өчигдөр буюу лхагва гарагт шинээр 225 сая ам.долларын хөрөнгө оруулалт татаж чадсанаар компанийн үнэлгээ энэхүү дүнд хүрээд байна.
Тус компани энэ жил борлуулалтаа нэг тэрбум ам.долларт хүргэнэ хэмээн найдаж байгаа бөгөөд АНУ-д үйл ажиллагаагаа явуулж буй 18 дэлгүүрээ улам өргөжүүлэхээ хэллээ.
Сэтгэгдэл үлдээх