Эмч, эмнэлгийн ажилчид маргааш ажил хаяхгүй

.Graph
2025-11-12

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, Сангийн сайд Б.Жавхлан, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир нар дөнгөж сая Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөлтэй уулзлаа.

Эмч, ажилчдын цалинг хэрхэн нэмэгдүүлэх талаар бодит тооцооллыг танилцуулж, Эрүүл мэндийн салбарын ГУРВАН ТАЛТ ХЭЛЭЛЦЭЭР-ийг үргэлжлүүлэн хэлэлцэхээр боллоо.

Иймд эрүүл мэндийн салбарынхан ажил хаяхгүй.

Эрүүл мэндийн салбарын гурван талт хэлэлцээрийг өнөөдөр орой Эрүүл мэндийн яаманд хийх гэж байна. Хэлэлцээр амжилттай болбол ажил хаялт болохгүй.

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe