"Монголд бага оврын АЦС барих төсөл хэрэгжиж байна.
“Мон Атом” компанийн Гүйцэтгэх захирал Д.Далайжаргал "Төслийн хүрээнд ОХУ, Монголын эрдэмтэн судлаачид болон Турк, Францын мэргэжилтнүүд оролцож байгаа. Энэ утгаар энэ бол зөвхөн хоёр орны бус, 3-4 дэх орныг оролцуулсан олон улсын том хэмжээний төсөл юм" хэмээн мэдэгдлээ.
Мөн Д.Далайжаргал дараах мэдээллийг өглөө.
Энэ бол олон улсын төсөл. Турк, Францын мэргэжилтнүүд туслан гүйцэтгэгчээр болон зарим дагалдах төслүүд дээр хамтарч ажиллах юм.
Энэ удаагийн семинар уулзалтаар ОХУ-ын талаас бага оврын АЦС-ын төслөө танилцуулж байна. Монголд барих талаар шийдвэр бол хараахан гараагүй шүү дээ.
Эхний ээлжинд бид мэдээлэл цуглуулаад хоёр талын эрдэмтэн, мэргэжилтнүүд мэдээллээ харилцан солилцож байна. Нөгөө талаар бид цөмийн эрчим хүчний талаар хүмүүст мэдлэг, зөв ойлголтыг өгөх зорилгоор мөн семинарыг зохион байгуулж байгаа.
Боловсон хүчний хувьд Монгол Улс ОХУ-тай цөмийн энергийн мэргэжилтэн эрдэмтдийг бэлтгэж ирсэн уламжлалтай. Одоо харин мэргэжилтнүүдийг шинээр бэлтгэх шаардлагатай байгаа гэв.
Цөмийн эрчим хүч нь хүлэмжийн хийг хамгийн бага ялгаруулдаг, тэг үзүүлэлттэй байдаг.
Сэтгэгдэл үлдээх
Туркийн мэргэжилтнүүд хэрэггүй, Турзкээс зай баригтун.
Зочин
Дэмжих үү?
0 0Туркийн мэргэжилтнүүд хэрэггүй, Турзкээс зай баригтун.
Зочин
Дэмжих үү?
1 0Оросуудаар л биш шүү
Ganaa
Дэмжих үү?
2 1