Үндсэн хуулийн бус аргаар Үндсэн хууль зөрчин Ерөнхий сайдыг огцруулсан асуудалд нэр зааж буруутгагдсан УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг чөлөөлөх асуудлыг өнөөдөр чуулганаар хэлэлцэнэ. МАН доторх эмэгтэй улс төрчдийг өнгөлж байсан Х.Булгантуяа ийнхүү том хуулийн зөрчлийн хариуцлагаа хүлээх гэж байна. Гэхдээ зөвхөн дэд даргаас нь чөлөөлөөд гишүүнээр нь үлдээх үү? Гишүүнээс нь чөлөөлөх үү гэдэг дээр МАН, АН өөр өөр байр суурийг илэрхийлж АН тус асуудлаар 5 хоног завсарлага авсан бөгөөд тэрхүү завсарлага өнөөдрөөр дуусгавар болж байна. Түүний орон МАН бүлгийн даргаар ажиллаж байсан Ж.Бат-Эрдэнийг намын бүлгээс нь дэд даргаар томилуулахаар нэрийг оруулж ирээд байгаа юм. Ингэснээр дэвшүүлэн зайлуулах аргаар ЗГ-ын тал МАН-ын бүлгийн даргаа авч байна.
2021 оноос хойш завсаргүйгээр шадарласан С.Амарсайханыг чөлөөлж түүний оронд ТББХ-ны дарга Х.Ганхуягийг томилох товтой
Бүх төрд нүүртэй гэдэг шиг хотын даргаас эхлээд төрийн өндөр албан тушаалуудаас буулгүй удсан Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр гишүүнээрээ ажиллахаар болж байна. Шалтгаан нь тэрээр өөрийн ЗГ-ыг огцруулахад санал өгсөн. Иймээс кабинетийн зарчмаа сөрсөн, ерөнхий сайдыг огцруулахад нөгөө талд гарсан гэх шалтгаанаар ийнхүү шадарын албан тушаалаасаа бууж байна. Тэрээр чөлөөлөгдөхөөсөө өмнө ажлаа өгч байгаа гэх утга бүхий постыг өөрийн цахим хуудаснаа өнгөрсөн 7 хоногт нийтэлж байв. Харин ерөнхий сайд улс төрийн хариуцлага тооцож түүнийг явуулж байгаа гэх бичлэг бүхий мэдэгдлийг ЗГ-аас гаргав. Өөрөө ажлаа өгсөн, чөлөөлсөн болох гэж хэн хэн нь муухай харагдсаныг нуух юун.
Ямартай ч ийнхүү МАН зодоон дунд зарим шуурганд бат гэгч нь үлддэг байсан улс төрч суудлаасаа бууж түүний орыг БГД-ээс удаа дараа сонгогдож буй Татварын багц хуулийг ахалж ажиллаж буй төвсийн байнгын хороон дарга Х.Ганхуяг авахаар болжээ. Тэрээр байнгын хорооны даргын ажлаа өгөөд томилогдох ёстой гэсэн шүүмж өнгөрсөн 7 хоногт өрнөсөн юм.
Өнөөдрийн чуулганаар доорх асуудлыг хэлэлцэхээр хүлээгдэж байна.
Сэтгэгдэл үлдээх