Монголын эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбооноос (МЭМАҮЭХ) эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнуудын цалин хөлс нэмэгдүүлэх асуудалд төр, засгийн зүгээс үл тоомсорлосон хандлага гаргаж буйтай холбоотойгоор ээлжит бус XIV өргөтгөсөн хурлыг зарлан өчигдөр хуралдсан.
Өнгөрөгч аравдугаар сараас эхлэн эмч, ажилтнууд Сүхбаатарын талбайд суулт хийж, үндсэн цалингийн хэмжээг 3.5 сая болох шаардлага хүргүүлсэн. Харин одоогоор УИХ, Засгийн газраас бодит хариу арга хэмжээ аваагүй хэвээр байна.
Иймээс нийслэл болон 21 аймгийн хэмжээнд эрүүл мэндийн салбарын эмч, ажилчид ажил хаяхаа зарлалаа. Өнөөдрийн байдлаар бэлтгэл ажил хийгдэж байгаа бөгөөд ажил хаялт албан ёсоор энэ сарын 13-ны өдөр буюу пүрэв гарагт албан ёсоор эхлэх юм.
Сэтгэгдэл үлдээх