Шанхайн "Олон Улсын Импортын Экспо”-гийн үеэр Энержи Ресурс компани нь БНХАУ-ын төрийн өмчит томоохон компанийн нэг болох Чайна Энержи компанитай нүүрсний худалдаа,нийлүүлэлтийн стратегийн хамтын ажиллагаа бататгасан гэрээ байгууллаа.
Тус гэрээний хүрээнд талууд ирэх онд:
- 4.9 сая тонн хүртэлх баяжуулсан хатуу коксжих нүүрс
- 1.0 сая тонн баяжуулсан сул коксжих нүүрсийг зах зээлийн үнээр нийлүүлэхээр тохиролцож, гарын үсэг зуран баталгаажуулсан байна.
Энэхүү хамтын ажиллагаа нь 2018 онд талуудын байгуулсан 10 жилийн стратегийн түншлэлийн хүрээнд хэрэгжиж буй бөгөөд жил бүр хамтын ажиллагааны нөхцөлийг шинэчлэн баталгаажуулсаар иржээ. Түүнчлэн энэ жил эхлүүлсэн Хоёр улсын “Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл”-ийн ажлыг Чайна Энержи компани амжилттай хэрэгжүүлж дуусгаснаар хоёр талын хамтын ажиллагааны цар хүрээ өргөжих нөхцөл, боломж бүрдэх юм.
Энержи Ресурс ХХК нь 2009 оноос Ухаа худаг уурхайд нүүрс олборлож, зах зээлд нийлүүлж эхэлсэн бол 2013 оноос нэмүү өртөг шингэсэн баяжуулсан коксжих нүүрсийг экспортлон нийлүүлдэг Монголын анхдагч компани болсон билээ.

Сэтгэгдэл үлдээх