Хууль зүйн сайдаар Б.Энхбаярыг өнөөдөр томилж, ажлаа хүлээн авсных нь дараа Засгийн газар ээлжит бусаар хуралдаж буй билээ.
Тэгвэл шинэ Хууль зүйн сайд "X" дэх хаягтаа
"Монгол Улсын Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Цагдаагийн ерөнхий газрын дарга Т.Сүхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв. Ойрын үед шинэ дарга томилогдоно." хэмээн бичжээ.
Төмөрбаатарын Сүхболдыг 2023 оны есдүгээр сарын 6-ны Засгийн газрын ээлжит хуралдаанаар тус албан тушаалд томилж байжээ.
Сэтгэгдэл үлдээх