Ерөнхий сайд Г.Занданшатар өчигдөр мэдэгдэл хийж, нүүрсний хулгайтай тэмцэхийн тулд Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Б.Энхбаярыг томилох тухай шийдвэрээ зарласан. Тэгвэл тус мэдэгдэл нь хуульд нийцсэн эсэх талаар УИХ-ын гишүүн Д.Цогтбаатараас тодрууллаа.
Тэрбээр “2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр парламентын засаглалтай орон гэдэг утгаараа энэ засаглалын мөн чанарыг тодотгоход Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмж өгсөн. Өмнөх үеэсээ хамаагүй давуулж нэмж өгсөн. Энэ дагуу Үндсэн хуулийн 39.4 дэх хэсэгт “Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна” гэж заасан.
Тэгэхээр Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Б.Энхбаярыг томилох эсэх нь Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал. Би энд ямар нэг улс төр ярихгүй. Би зөвхөн хууль ярина. Хуулиараа бол анхнаасаа ийм санаатайгаар 39.4 дэх хэсэг нь тэгж томьёологдож орж ирсэн.
Ерөнхий сайд өөрөө шийдвэрээ гаргачихсан. Хэн ч өөрчилж чадахгүй. Танилцуулах процесс гээд байгаа. Ерөнхийлөгчид танилцууллаа гэхэд Ерөнхийлөгч дуртай байна уу дургүй байна уу хэнд ч хамаагүй. УИХ ч гэсэн танилцаад л өнгөрнө.
Хууль зүйн салбар бол гэмт хэрэгтэй тэмцэх функцтэй. Тэнд бодлогынхоо хүрээнд, хуулийнхаа хүрээнд л ажиллана. Түүнээс биш тухайн хэрэгт хэн ч оролцож болохгүй. Хууль зүйн сайд хөндлөнгөөс нөлөөлнө гэсэн ойлголт байхгүй. Хүсээд ч байхгүй. Харин гэмт хэрэгтэй тэмцэх энэ ажилд илүү бодлого талаас нь, хууль тогтоомжийг сайжруулах үүднээс салбарын яам нь ажиллана” гэсэн юм.
Сэтгэгдэл үлдээх
Б.Энхбаяр нь яг тэгж бодлогоо гаргаж, хуулийн орчинг сайжруулах талаас нь ажиллаж чадах уу. Өөрөө нэг талын өмгөөлөгч шиг л гойчих бхдаа
Хуульч
Дэмжих үү?
0 0