АНУ-ын эрдэмтэд анх удаа хүний арьсны эсээс авсан ДНХ-г боловсруулж, эр бэлгийн эстэй нийлүүлэн бордох замаар үр хөврөл бий болгожээ.
Энэхүү шинэ технологи нь ижил хүйстэн болон хүүхэдтэй болох боломжгүй хосуудад боломж олгосон нээлт юм.
Эрдэмтэд үүнийг маш гайхалтай гэж үзэж байгаа бөгөөд одоо олон нийтэд хүргэх, ойлгуулах тал дээр ажиллаж байна. Нөхөн үржихүйн гол дүрэм нь эрэгтэй хүний эр бэлгийн эс эмэгтэй хүний өндгөн эстэй нийлснээр үр хөврөл үүсэж, есөн сарын дараа хүүхэд мэндэлдэг. Харин эрдэмтэд энэхүү дүрмийг өөрчилж болох шинэ хувилбарыг бүтээгээд байна.
АНУ-ын Орегон мужийн Эрүүл мэнд, шинжлэх ухааны их сургуулийн үр хөврөлийн эс ба генийн эмчилгээний төвийн захирал, профессор Шоухрат Миталипов,
"Бид боломжгүй гэж бодож байсан зүйлдээ хүрч чадсан" гэж хэлжээ.
Мөн тус мужийн Эрүүл мэнд, шинжлэх ухааны их сургуулийн профессор Паула Амато,
"Энэ арга нь өндгөн эс эр бэлгийн эсийн дутагдлаас болж үргүйдэлтэй нүүр тулгарч байгаа олон сая хүмүүст итгэл найдвар төрүүлэхээс гадна ижил хүйстэн хосуудад хүүхэдтэй болох боломжийг олгох болно" хэмээн мэдэгдлээ.
Сэтгэгдэл үлдээх