Дэлхийн хамгийн олон үзэгчтэй спортын тоглолод тооцогддог “Super Bowl”-ийн халфтайм шоунд ямар алдартан сонгогдож, үзүүлбэр үзүүлэх нь үзэгчдийн хувьд маш сонирхолтой байдаг. Харин уран бүтээлчдийн хувьд "Super Bowl"-ийн тайзнаа гарах нь нэр төрийн хэрэг байдаг билээ.
Тус тоглолтын халфтайм шоунд өнгөрсөн жил дуучин Kendrick Lamar SZA-тай хамтран уран бүтээлээ толилуулсан.
Харин ирэх оны хоёрдугаар сарын найманд Калифорний мужийн Санта Клара хотод болох Америкийн үндэсний хөл бөмбөгийн лигийн аварга шалгаруулах “Super Bowl” халфтайм шоуны үеэр Латин дуучин Bad Bunny(Benito Antonio Martínez Ocasio) уран бүтээлээ толилуулах болсныг албан ёсоор зарлалаа. Тэрээр 31 настай бөгөөд Латин хөгжмийн ертөнцийн хамгийн нэр хүндтэй дуучдын нэг билээ. Мөн “Grammy Awards” шагналын гурван удаагийн эзэн юм.
Сэтгэгдэл үлдээх