“Blue Sky Mongolia” байнгын үйлчлүүлэгчийн урамшууллын хөтөлбөрийн гишүүн та өөрийн хуримтлуулсан миль-ээ ашиглан энгийн зэрэглэлийн тасалбараа бизнес зэрэглэлд ахиулан ашиглах боломжтой.
Blue Sky Mongolia хөтөлбөрт элсэхэд:
- Бүртгэлийн хураамж төлөх шаардлагагүй
- 2-с дээш насны бүх хүн элсэх боломжтой
Хөтөлбөрийн гишүүн болсноор:
- Нислэгийн миль нөхөн хуримтлуулах
- Гэр бүлийн гишүүддээ миль-ээ шилжүүлэх
- Илүү тээш авах, бизнес лоунжаар үйлчлүүлэх гэх мэт давуу талуудтай.
Суудлын зэрэглэл ахиулахад анхаарах зүйлс
- Зөвхөн МИАТ ТӨХК-ийн нислэг үйлддэг үндсэн чиглэлүүдийн тасалбарын зэрэглэлийг ахиулах боломжтой.
- Суудлын зэрэглэл ахиулсан тасалбар нь анхны тасалбарын хүчинтэй хугацаа болон буцаах, өдөр өөрчлөх нөхцөл, журмыг дагаж мөрдөнө.
- Суудлын зэрэглэл ахиулсан тасалбарыг ашиглаагүй буцаалт хийх үед милийн хадгалагдах хугацаа нь хөтөлбөрийн журмын дагуу дуусаж устах байсан тохиргоогоороо устсан тохиолдолд тус милийг ямар ч нөхцөлд сэргээхгүй.
- 2-оос дээших насны хүүхдэд насанд хүрсэн хүний миль зарцуулалттай адил тооцогдоно.
Суудлын зэрэглэл ахиулах боломжгүй тохиолдлууд
- Хөнгөлөлттэй тасалбар (50% буюу түүнээс дээш),
- 30%-иас бага миль хуримтлагдах суудлын ангиллууд,
- Тухайн өдрийн бизнес зэрэглэлийн суудал дүүрсэн,
Суудлын зэрэглэл ахиулахад зарцуулах миль хэмжээ

Суудлын зэрэглэл ахиулах
Мэдээлэл лавлагааны төв: 976 11 333999 болон bluesky@miat.com холбогдон хүсэлтийг гаргах ба хүлээн авснаас хойш ажлын 1-5 хоногт (амралтын болон бүх нийтийн баяр, ёслолын амралтын өдрүүд орохгүй) шийдэгдэнэ.
Тасалбар түгээврийн төв: Өөрт ойр байрлах МИАТ ТӨХК-ийн тасалбар түгээврийн төв дээр очиж хүсэлтийг гаргах ба хүлээн авснаас хойш ажлын 1-5 хоногт (амралтын болон бүх нийтийн баяр, ёслолын амралтын өдрүүд орохгүй) шийдэгдэнэ.
Сэтгэгдэл үлдээх
сонирхож бна.миат болон хамтарсан нислэг бол хамрагдах уу
цэцгээ
Дэмжих үү?
0 0Миль цуглуулах бүртгэл яаж хийлгэх бэ
Damdin Altantsetseg
Дэмжих үү?
2 0