Үндэсний агаарын тээвэрлэгч "МИАТ" ТӨХК нь Япон улсын Нагояа хотод зохион байгуулагдаж буй "TOURISM EXPO JAPAN 2025" олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцжээ.
2014 оноос жил бүр тасралтгүй зохион байгуулагдаж буй уг арга хэмжээ нь дэлхийн хамгийн том аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нэг бөгөөд 150 гаруй орны салбарын төлөөлөл нэгэн дор чуулдгаараа онцлог аж.
"МИАТ" ТӨХК нь энэхүү үзэсгэлэнд оролцсоноор Япон болон бусад улсаас Монгол Улс руу чиглэсэн зорчигч урсгалыг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын салбарыг эрчимтэй хөгжүүлэх зорилт тавьж, орон нутгийн болон олон улсын нислэгийн үнэ тариф, нислэгийн давтамж зэрэг аялагчдад чухал мэдээллийг хүргэдэг байна.
Сэтгэгдэл үлдээх