Лабубу(Labubu) нь БНХАУ-ын Хонг Конгоос гаралтай зураач Касинг Лунгийн бүтээсэн хачирхалтай тоглоомын дүр юм. 2019 онд Поп Март дэлгүүртэй хамтран гаргасан энэхүү чихмэл тоглоом 2023 оноос хойш дэлхий даяар эрчээ авсан.
Их Британид улсын хэмжээнд аюултай, хуурамч бараа бүтээгдэхүүн илрүүлэх, мэдээ хүргэх ажлыг зохион байгуулдаг байгууллага (OPSS) тус улсад зарагдаж буй хуурамч лабубу тоглоомуудыг хураан авах үйл ажиллагааг эхлүүлээд байна.
Их Британийн Дотоод хэргийн яамны мэдээлснээр ойролцоогоор дөрвөн сая гаруй ам.долларын хуурамч тоглоом бүртгэгдсэний 90 гаруй хувь нь лабубу байсан гэж мэдэгдлээ.
Тус улсын Оюуны өмчийн газар (IPO)-аас “Хуурамч тоглоом, бодит хор хөнөөл” нэртэй кампанит ажил явуулсан бөгөөд хуурамч лабубу нь амьсгал боогдуулах химийн хорт бодистой болохыг тогтоожээ. Мөн тоглоом худалдан авдаг 10 хүн тутмын долоо нь тоглоомын үнээс шалтгаалж хуурамч хувилбарыг нь сонгон авдаг гэж үзсэн. Харин тэдний ердөө 27 хувь нь аюулгүй байдлаа бодож худалдан авалт хийдэг байна.
Сэтгэгдэл үлдээх