Газрын тосны үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүнийг онцгой албан татварт хамруулах хуулийн төслийг хэлэлцжээ

.Graph
2025-09-26

Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж нарын 4 гишүүнээс өргөн мэдүүлсэн “Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг Төсвийн байнгын хороогоор хэлэлцлээ.

Хуралдааны үеэр гишүүдийн асуултад хууль санаачлагч болон холбогдох албаныхан хариулт өгч, санал солилцов.

Төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих санал хураалтад 87 хувийн дэмжлэг авч, батлагдсан байна.

Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Ганбаатар нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Шинэчилсэн төсөлд:

  • Газрын тосны үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүнийг онцгой албан татварт хамруулах
  • Татварыг тонн нэгжээр тооцох, 1 тонн тутамд 285–750 төгрөгийн татвар ногдуулах
  • Хуурамч шатахуун үйлдвэрлэхэд ашиглагдаж буй завсрын бүтээгдэхүүнийг хянах зэрэг өөрчлөлтүүдийг тусгасан байна.

Энэ нь шатахуун, газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээний хяналтыг сайжруулж, зах зээлд гарч буй хуурамч шатахууны эрсдэлийг бууруулах зорилготой гэж хууль санаачлагчид тайлбарлалаа.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe