Г.Хасбазар: Ардкойн бол цахим алт

.Graph
2025-09-25

"Ардкойн" төслийн удирдагч Г.Хасбазар Mongol HD телевизийн Terminal 1.0 нэвтрүүлэгт орохдоо Ардкойны талаар дараах мэдээллүүдийг онцоллоо.

  1. Ардкойн бол Монголын анхны блокчэйнд суурилсан урамшууллын оноо. Оноогоо ашиглахдаа Ардын бүтээгдэхүүн үйлчилгээ болон 1,000 гаруй хамтрагч байгууллагаас худалдан авалт хийхдээ үнийн дүнгээс хөнгөлүүлэх, урамшуулалд авах боломж бүрдсэн.
  2. Ард койны талаар тайлбарлахын тулд блокчэйнээс нь эхэлж ярих хэрэгтэй. Блокчэйн нь биткойнтой хамт анх нэвтэрч байсан. Энгийнээр тайлбарлавал, хоёр хүн хоорондоо мөнгө шилжүүллээ гэж бодоход банкаар дамжуулж шилжүүлдэг. Харин блокчэйн нь шууд бие бие рүүгээ шилжүүлэг хийх боломжийг гаргаж өгдөг. Блокчэйн бол маш хамгаалалт сайтай. Банк бол хүссэнээрээ хүний мэдээллийг өөрчилчихнө. Харин блокчэйн дээр тэр тоог өөрчлөх, луйвардах боломжгүй. Дундын хяналт байхгүй. Блокчэйн дээр гарсан койнууд нь хэмжээ хязгаартай байдаг. Дахиж нийлүүлнэ гэсэн ойлголт байхгүй.        
  3. Зах зээл дээр 4.5 тэрбум ардкойн байгаагаас тодорхой хэмжээгээр шатааж болно. Харин нэмж гаргах боломжгүй. Энэ утгаараа ардкойн бол тодорхой дүрэмтэй, тоо ширхгийн хувьд хязгаарлагдмал.  
  4. Ардкойнтой болохыг хүсвэл Ард Аппликэйшнээ татаад бүртгүүлэхэд л хангалттай. Бүртгэл хийлгэх, найзаа урих, гүйлгээ хийх, зээл авахад хүртэл бүх үйлдэлд ардкойныг урамшууллаар олгодог. Урамшууллын оноо маань ардкойны төрөлх бирж болох idax дээр арилжаалагддаг.
  5. Ардкойн анх зах зээл дээр 1төгрөгөөр гарч байсан. Өнгөрсөн долоо хоногт намайг ажлаа авахад 25 төгрөг байсан. Өнөөдрийн байдлаар (2025.09.24) бол 43 төгрөг болчихсон явж байгаа. 43 дахин өсчихсөн байна л гэсэн үг. 
  6. Ардкойныг заавал арилжаагаар биш Ард Аппаа ашиглаад үнэгүй олборлох боломжтой. Урамшуулалд авсан, олборлосон ардкойноо харин хадгалаад дараарай гэж хэлмээр байна. Биткойныг крипто гэхээсээ илүү хадгаламжийн хэрэгсэл гж харах болсон. Монголчууд ч гэсэн энэ трендээс хоцрох ёсгүй.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe