Төв цэнгэлдэх хүрээлэнг энэ сарын 12-17-нд иргэдэд нээлттэй болгоно.
Нээлтийн өдөр буюу өнөөдөр 15:00 цагт хаалгаа нээж, иргэд 16-р хаалгаар нэвтэрч үйлчлүүлэх боломжтой. Харин 13-17-нд 07:00-21:00 цагийн хооронд иргэдийг хүлээн авна.
Энэ хугацаанд иргэд цэнгэлдэх хүрээлэнгийн талбайг ашиглан алхах, гүйх, дасгал хөдөлгөөнөөр хичээллэх, хүүхдүүдэд цэвэр агаарт тоглох, ахмад настанд нам гүм орчинд агаарлах боломжтой хэмээн Төв цэнгэлдэх хүрээлэн ХХК-аас мэдээллээ.
Сэтгэгдэл үлдээх