Ц.Сандаг-Очир: Баавгайтай холбоотой хохирсон иргэдийн хохирлыг нэгтгэж барагдуулна

.Graph
2026-11-02

Баавгай малын хот руу дайрсан, айлын гэрт орсон, хүн гэмтээсэн дуудлага тасрахгүй байгаа тухай салбарын сайд Ц.Сандаг-Очир ярилаа. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд малаа хариулаад явж байсан малчин руу дайрч толгой, нуруун хэсэгт нь хүнд гэмтэл учруулсан, нэг айлын малтай хот руу дайрч 60 гаруй мал үрэгдсэн тохиолдол гарсан. Урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байгаа гэсэн болов ч бүхий л цэгт хүрч чадахгүй учраас энэ мэт асуудал гарсаар байна. Тэгвэл Ц.Сандаг-Очир баавгайтай холбоотой эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирсон иргэдийн нөхөн төлбөрийг барагдуулах ажил нэгтгэн хийгдэнэ гэдгийг хэллээ. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe