AP - Америкийн өсвөр насны influencer Этан Гуо нь 2025 оны зургаадугаар сараас хойш Чилийн Антарктидад зөвшөөрөлгүй газардсаны улмаас гацжээ. Тэрээр дэлхийн долоон тивээр ганцаараа нисэж, хүүхдийн хорт хавдрын судалгаанд хандив цуглуулах зорилготой байжээ. Түүнд зөвхөн Пунта Аренасын дээгүүр нисэх зөвшөөрөл байсан бөгөөд нислэгийн төлөвлөгөөг хуурамчаар бүрдүүлж, Антарктидад газардсан байна.
Гуог зургаадугаар сарын 29-нд худал мэдээлэл өгсөн, зөвшөөрөлгүй газардсан хэргээр буруутгасан ч даваа гарагт шүүгч түүний өмгөөлөгчид болон Чилийн прокуроруудтай тохиролцсоны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Мөн шүүхээс түүнийг 30,000 ам.долларын хандивыг хүүхдийн хорт хавдрын сан руу шилжүүлж, Чилийн нутаг дэвсгэрээс нэн даруй гарах, гурван жилийн хугацаанд дахин орохгүй байх нөхцөлтэйгөөр ялгүйгээр суллажээ. Гэсэн хэдий ч хүнд өвлийн нөхцөл байдлаас шалтгаалан нисэх боломжгүй байгаа тул тэрээр сүүлийн зургаан долоо хоногийг Чилийн цэргийн баазад өнгөрүүлжээ.
Гуо одоогоор хуульчтайгаа зөвлөлдөн, өөрийн Cessna 182Q онгоцоор Антарктидаас гарах зөвшөөрөл авахыг оролдож байгаа бөгөөд нислэгийн зардал болон байрлах хугацааны бүх зардлыг өөрөө хариуцах юм. Тэрээр “Би Антарктидад нислэгийн зөвшөөрлөө хүлээж байна. Хамгийн хурдан хугацаанд зөвшөөрөл авч, анхны зорилгоо үргэлжлүүлэхийг хүсэж байна” хэмээн мэдэгджээ.
Сэтгэгдэл үлдээх