BBC - Ж.Р.Р.Толкиений зохиол "Хоббит" номын анхны хэвлэл 1937 онд ердөө 1500 хувь хэвлэгдэж байсан юм. Тэгвэл энэхүү хэвлэлийн ном дуудлага худалдаагаар £43,000 фунтээр зарагджээ. Тодруулбал “Хоббит” зохиолын хуучны ховор хэвлэлийг Брисполь хот дахь нэгэн байшинг суллах үеэр номын тавиур дээрээс олсон байна. Өдгөө хэдэн зуун ширхэг л хадгалагдан үлдсэн байдаг уг номын үнийг шинжээчид 10,000-12,000 фунт стерлингээр зарагдана хэмээн урьдчилан тооцож байсан юм. Гэсэн хэдий ч энэхүү ном дэлхийн өнцөг булан бүрийн хүмүүсийн анхаарлыг татаж урьдчилан тооцоолсон үнийг дөрөв дахин өсгөжээ.
Дуудлага худалдааны төв дэх номын мэргэжилтэн Кэйтлин Райли энэ тухай “Энэ бидний хувьд маш том гэнэтийн бэлэг байлаа. Би нүдэндээ итгээгүй. Яг л олон эдийн дундаас алмаз эрдэнэ олохтой адил байсан” гэжээ.
Ж.Р.Р.Толкины алдарт “Хоббит” зохиол дэлхий даяар 100 сая гаруй хувь борлогджээ. Түүний туурвисан “Бөгжний эзэн”, “Хоббит” зохиолуудаас сэдэвлэсэн цуврал кинонууд 2000-аад оны хит бүтээлүүд болсон билээ.
Зохиолчийн гараар бичсэн тэмдэглэл бүхий “Хоббит” номын анхны хувь нь 2015 оны зургаадугаар сард “Sotheby's” дуудлага худалдааны ордонд 137 мянган фунт стерлингээр зарагдаж байлаа.
Сэтгэгдэл үлдээх