Өнгөрсөн 7 хоногт усны ослоор 4 иргэн амь насаа алдсан харамсалтай мэдээлэл бүртгэгджээ.
Усны ослоор амь насаа алдаж байгаа иргэдийн дийлэнх нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, ус руу орсон, бага насны хүүхдийг хараа хяналтгүй үлдээсэн, зориулалтын бус хийлдэг завь, хөвөгч тоглоомыг ашигласан зэрэг шалтгаанаас үүдэлтэй байна.
Амралт аяллын цаг үргэлжилж байгаа энэ өдрүүдэд иргэд та бүхэн гол усны ойролцоо амарч зугаалахдаа онцгой байдлын байгууллагаас гаргаж байгаа заавар зөвлөмжийг дагаж, алба хаагчдын шаардлагыг биелүүлэхийг зөвлөж байна.
Мөн бага насны хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, стандартын бус завь хийлдэг гудас зэргийг ашиглахгүй байх. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх. Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж, гол усны ослоос урьдчилан сэргийлж, өөрийн болоод хайртай хүмүүсийнхээ аюулгүй байдлыг хангаж, эрүүл мэнд, амь насаа хамгаалахыг уриалж байна.
Сэтгэгдэл үлдээх