“The MongolZ” CS2 баг “BLAST Bounty Fall 2025” тэмцээнд оролцож буй. Тэд эхний 2 тоглолтоо Серби улсын Белград хот дахь бэлтгэлийн баазаас цахимаар хийсэн.
Тодруулбал, эхний тоглолтоо ENCE багтай хийж 2:1-р хожсон бол хоёр дахь тоглолтоо PAIN багтай хийж 2:0 харьцаагаар хожсон.
Уг тоглолтууд үндсэн тэмцээнд оролцоход чухал нөлөөтэй тоглолт байсан буюу 2 дараалж ялалт байгуулсан 8 баг үндсэн тэмцээнд шалгарсан юм.
Ийнхүү “BLAST Bounty Fall 2025” тэмцээний үндсэн 8 багт The Mongolz багаас гадна Vitality, MOUZ, Spirit, Aurora, Astralis, Liquid, Virtus Pro багууд тунаж үлдээд байна.
Тус найман багийн дунд явагдах үндсэн тэмцээн 8 сарын 14-нд Малта улсад зохион байгуулагдана.
Сэтгэгдэл үлдээх