Францад сүүлийн 80 жилд бүртгэгдээгүй томоохон хэмжээний ой хээрийн түймэр гарлаа

.Graph
2025-08-08

AP - Францын өмнөд хэсэгт сүүлийн хэдэн арван жилийн хамгийн том ой хээрийн түймрийг гарлаа. Түймрийг дарсны дараа ч гал сөнөөгчид болон орон нутгийн эрх баригчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах юм. Учир нь халуун, хуурай цаг агаарт түймэр хурдан тархаж, периметрийн хэмжээ 90 километрт хүрсэн бөгөөд дахин халалтын үеэр агаарын температур 30 хэмээс дээш халах төлөвтэй байгаа тул амралтын өдрүүдэд сонор сэрэмжтэй байх шаардлагатай байна. Орон нутгийн эрх баригчдын мэдээлснээр нэг хүн гэртээ нас барж, 13 хүн гэмтэж бэртсэний 11 нь гал сөнөөгч байжээ.

Гал юунаас гарсныг тогтоохоор мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байна. Энэ түймэр нь 2006 онд Францын гал түймрийн үндэсний мэдээллийн сан үүссэнээс хойш бүртгэгдсэн хамгийн том түймэр юм. Гэвч Францын экологийн шилжилтийн асуудал эрхэлсэн сайд Агнес Панниер-Рунахер 1949 оноос хойших хамгийн аймшигт гал түймэр хэмээн нэрлэж, цаг уурын өөрчлөлттэй холбон тайлбарлалаа.

Өмнөд Европт энэ зун хэд хэдэн томоохон түймэр гарсан. Уур амьсгалын өөрчлөлт нь халуун, хуурайшилтын давтамж, эрчмийг нэмэгдүүлж, бүс нутгийг ой хээрийн түймэрт өртөмтгий болгож байгааг эрдэмтэд анхааруулж байна. Өнгөрсөн сард Францын хоёр дахь том хот болох Марсель хотын өмнөд боомтод түймэр гарч, 300 орчим хүн шархадсан юм. 

Европ бол дэлхийн хамгийн хурдан дулаарч байгаа тив бөгөөд агаарын температур 1980-аад оноос хойш дэлхийн дунджаас хоёр дахин нэмэгдсэн гэж Европын холбооны Коперникийн цаг уурын өөрчлөлтийн албаны мэдээллээ.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe