Олон улсын Эдийн засгийн олимпиадаас 3 хүрэл медаль хүртлээ

Ц.Чимэдцэеэ
2025-08-07

8 дахь удаагийн Олон Улсын Эдийн Засгийн Олимпиад (International Economics Olympiad, IEO) энэ оны долоодугаар сарын 20-29-ний хооронд Азербайжан улсын Баку хотод зохион байгуулагдлаа.

Дэлхийн 53 улсын 258 шилдэг сурагч оролцсон бөгөөд манай улсын баг 3 хүрэл медаль хүртэж, нийт дүнгээр 23-р байр, бизнес кейсийн ангилалд 14-р байр эзэлжээ.

Олимпиад нь эдийн засаг, санхүү, бодит амьдрал дээр суурилсан бизнесийн кейс гэсэн 3 үндсэн хэсгээс бүрддэг бөгөөд энэ нь оролцогчдын онолын мэдлэг, практик сэтгэлгээ, багаар ажиллах чадварыг сорьдог онцлогтой.

Орчлон олон улсын дунд сургуулийн 11-р ангийн сурагч Р.Ананд хүрэл медаль хүртэж, санхүүгийн ангилалд "Best in Finance" буюу хамгийн өндөр саноноо авсан сурагчдын нэгээр шалгар.

Монгол Тэмүүлэл сургуулийн 11-р ангийн сурагчид Г.Өсөхбаяр, С.Хос-Эрдэнэ нар хүрэл медалийн эзэд болсон бол, тус сургуулийн 12-р ангийн сурагч С.Энэрэл тусгай байр эзэллээ.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe