Ebarimt системийн бүртгэлийг цахимжуулах ажлыг Цахим хөгжил харилцаа холбооны яамнаас эхлүүлсэн аж.
Өдөрт дунджаар 1,2 тэрбум ebarimt цаасаар хэвлэгддэг бөгөөд үүний 45 хувийг л иргэд ebarimt системд бүртгүүлдэг байна. Учир нь худалдан авалтын үнийн дүн бага, хэвлэлтийн чанар муу, бүдэг хэвлэгдсэн байдаг зэргээс шалтгаалж иргэд механик буюу гараар шивж оруулахаас төвөгшөөж, хаягддаг аж.
Тэгэхээр худалдан авалтын ebarimt-ыг шууд карттай нь холбох технологийг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа юм.
Зарчмын хувьд иргэд банкны аппликейшн рүүгээ ороод аль картаа ebarimt системтэйгээ холбох вэ гэдгээ сонгож, автоматаар баримтаа бүртгүүлэх боломж бүрдэнэ.
Ийм цахим шилжилт хийснээр шивэгдэлгүй орхигддог 55 хувийн баримтууд бүртгэгдэж, буцаан олголт болон сугалаанд хожих боломж нэмэгдэж, цаасны хэрэглээг бууруулах боломжтой юм.
Учир нь 1,2 тэрбум ebarimt-ын цаас нь дунджаар 140 мянган модтой тэнцэх юм.
Сэтгэгдэл үлдээх