“ИХ ТҮҮХИЙН ЖИМЭЭР” аялал жуулчлалын маршрут, түүний дагуух зорин очих газруудын мэдээллийг GOOGLE MAP-д оруулна

.Graph
2025-08-06

Монгол Улсын Засгийн газраас 2023–2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудыг Зүүн бүс буюу түүхэн аялал жуулчлалын бүс хэмээн тодорхойлсон. Энэ хүрээнд Хэнтий аймгийн байгаль, түүх, соёлд тулгуурласан эко болон түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлж, орон нутгийн эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэх бодлого хэрэгжиж байна.

Уг ажлыг Хэнтий аймгийн ЗДТГ, Онон балжийн байгалийн цогцолборт газар, “БОДЬ” групп, “MCS” групп, Хэнтий аймгийн Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо, “Мандал” констракшн дэмжин ажиллаж буй. 

Ийнхүү түүхэн аялал жуулчлалын "Алтан цагариг" маршрут дагуу байрлах “ЧИНГИС ХААН” аялал жуулчлалын цогцолборыг GOOGLE MAP-д “Google street”, “Google business” оруулах ажлыг эхлүүлж, GOOGLE-ийн баг өнөөдөр Хэнтий аймгийг зорилоо. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe