Эрдэнэт медикал эмнэлэг хойд бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв боллоо

Ц.Чимэдцэеэ
2025-08-06

Засгийн газрын өнөөдрийн (2025.08.06) ээлжит хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Эрдэнэт медикал” эмнэлгийг хойд бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв болгох шийдвэр гаргалаа. Ингэснээр: 

  • Жил бүр 50 мянга орчим иргэн хавдрын оношилгоо эмчилгээг цаг алдалгүй хийлгэх боломж бүрдэнэ. 
  • Хавдар судлалын үндэсний төвийн ачаалал буурна.

“Эрдэнэт медикал” эмнэлэгт 2022-2025 онд 147,476 хүн тусламж, үйлчилгээ авч, 3551 хүн хэвтэн эмчлүүлжээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe