Ройтерс - Орос, Хятадын тэнгисийн цэргийн хүчнийхэн хамтарсан сургуулилтын хүрээнд Япон тэнгист их бууны болон шумбагч онгоц эсэргүүцэх сургуулилт хийж байгаа тухай Оросын Номхон далайн флот ням гарагт мэдээлсэн юм.
Interfax мэдээллийн агентлаг Оросын Номхон далайн флотын албан эх сурвалжаас иш татан, Оросын усан доорх хөлөг устгах (anti‑submarine) хөлөг болон хоёр ширхэг Хятадын сүйрэгч (destroyer) хөлөг онгоц үйл ажиллагаанд оролцож байгаа талаар мэдээлжээ. Мөн хоёр улсын дизель цахилгаанаар ажилладаг шумбагч онгоцнууд, Хятадын шумбагч аврах хөлөг онгоц оролцжээ.
Орос, Хятадын тэнгисийн цэргийн хүчнийхэн их буугаар буудаж, шумбагч онгоц болон агаарын довтолгооноос хамгаалах дадлага сургуулилт хийж, далайд хамтарсан эрэн хайх, аврах ажиллагааг сайжруулна гэж Interfax мэдээллийн агентлаг мэдээллээ.
Сэтгэгдэл үлдээх