Нэгдүгээр ангид элсэгчдийн цахим бүртгэлийг E-Mongolia системээр хийнэ

.Graph
2025-08-05

2025-2026 оны хичээлийн жилд Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг Монгол Улсын хэмжээнд 2025 оны 8 сарын 12-26-ны өдрийг дуустал E-Mongolia системээр  дамжуулан зохион байгуулна. 

Иргэд 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийн үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарна уу.

  • Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх;
  • Шилжилт хөдөлгөөнийг 8 сарын 5-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх; (хуурамчаар хаягийн бүртгэл, түрээсийн гэрээ хийхийг хориглоно)
  • 2019 оны 1 сарын 1-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн 6 настай хүүхэд 1 дүгээр ангийн цахим бүртгэлд хамрагдана.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe