Торгоны замын загварын долоо хоног, Азийн хүүхдийн моделийн тэмцээн, Азийн Супер моделийн тэмцээн, Торгоны замын гоо бүсгүйн тэмцээн долдугаар сарын 24-29-ны хооронд БНХАУ-ын Хужао хотод зохион байгуулагдлаа.
Тус загварын 7 хоногийн шилдгийн шилдгээр Монгол Улсыг төлөөлөн оролцсон Б.Номин-Эрдэнэ тодорч, “Азийн Супер Модель” боллоо. Анх удаа монгол модель Азийн Супер Моделийн тэргүүн байрны шагнал авч байгаа юм. Түрүүлсэн модель олон улсын загварын агентлагтай хамтран ажиллаж брендийн нүүр царай болон ажиллана.
Харин загварын долоо хоногийн хүрээнд зохион байгуулагдсан Азийн хүүхдийн моделийн тэмцээнд 300 гаруй хүүхэд оролцсон бол Монгол Улсаас 5-14 насны ангилалд нийт 6 хүүхэд оролцов.
Мөн багийн төрөлд манай улсын баг 2-р байранд оров. Харин “Торгоны замын Гоо бүсгүй”-н тэмцээнд 2012 оны Мисс А.Уянга тэргүүн байр, Дэлхийн төлөөлөгч, Шилдэг модель, Солонгосын Wellance гоо сайхны брендын Хятад дахь нүүр царайгаар тодорсон юм.
Торгоны замын загварын 7 хоногийн хамгийн чухал хэсэг бол Азийн супер Моделийн тэмцээн юм. Тус тэмцээнд сонгогдсон моделиуд олон улсын алдартай брендийн хувцасыг амилуулж тайзнаа алхдагаараа онцлог юм.
Азийн Супер Моделийн тэмцээнд 59 модель оролцлоо. Манай улсаас,
Сэтгэгдэл үлдээх