Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өөрийн цахим хуудаснаа дараах мэдээллийг өглөө.
Тэр "УИХ-ын даргаар ажиллаж байхдаа 2023 оны 10 дугаар сард НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгох санал гаргаж, 6 хоногийн дотор D-Parliament цахим системээр 105 мянган иргэн дэмжиж байсан. Гэвч тухайн үеийн улс төр, эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан санаачилгаа хэрэгжүүлж чадаагүй.
Харин одоо Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа дээрх санаачилгаа үе шаттай хэрэгжүүлэхээр ажиллаж байна" хэмээв.
Мөн мэдээлэлдээ дээрх ажил нь Засгийн газрын татварын цогц реформ, шинэчлэлийн нэг хэсэг хэмээн дурдсан юм.
Сэтгэгдэл үлдээх