Хүүхдүүдийг хамгаалалтад авчээ

Ц.Чимэдцэеэ
2025-07-30

Цахим сүлжээнд бага насны хүүхдүүдийг ёс бус үгээр хэлж, “хайрч, түлнэ” зэргээр айлгаж байгаа иргэний бичлэг нийтлэгдсэн. Цагдаагийн байгууллагаас уг асуудлыг энэ сарын 29-ний өдөр бүртгэлд аван шалгаж байна.

Мөн хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр орон нутгийн хүүхэд хамгааллын байгууллагатай хамтран хамгаалалтад авч, эрсдлийн зэргийн үнэлгээг хийж байгаа аж.

Одоогоор шалгалтын ажиллагааг шуурхай явуулж байна хэмээн мэдээллээ.

Холбогдох иргэн 27 зураг бичлэгээ нэг дор Увс аймгийн зарын бүлгэмд нийтэлсэн дунд дээрх асуудал гарсан юм.

Тухайн иргэний бусад зураг, бичлэгт шашны холбогдолтой зан үйл, эд хэрэглэл дүрслэгджээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe